Тус цагдаагийн хэлтсийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа хийж ажил мэргэжлийнхээ аврагыг тодрууллаа.
Тус цагдаагийн хэлтсийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас 12:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн интертайнмент” төвийн кино үзвэрийн 3 дугаар танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь оролцсон.
Хэлтсийн 2016 онд хийж гүйцэтгэсэн тайлангийн хурлыг видео хэлбэрээр зохион байгуулан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч, алба хаагч нарт танилцуулсан.
Ажил мэргэжлээрээ 2016 онд бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нарыг шагнах үйл ажиллагааг зохион явуулж нийт 31 алба хаагчийг шагнаж урамшуулснаас “Хөдөлмөрийн аварга” 11, “Хөдөлмөрийн аварга, тасаг” 1, хэлтсийн даргын “Баярын бичиг” 6, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал 3, дүүргийн Засаг даргын шагнал 1, Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Талархал ” 1, Монголын залуучуудын холбооны “Эр зоригийн алдар” 2, “Цэргийн алдар” медаль 1, Архивын Ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл” 1, бусад шагналаар 5 алба хаагчийг тус тус шагнасан.
Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар 2016 онд хийсэн ажлаа дүгнэн 2017 онд хийж гүйцэтгэх ажлын талаар арга хэмжээнд оролцсон зочин, төлөөлөгч, нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж алба хаагчдад ажлын амжилт хүссэн.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч нар алба хаагч нарт “Жонон” хамтлагаас мэндчилгээ дэвшүүллээ.