“ЗЭВСЭГ-2016” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.
“ЗЭВСЭГ-2016” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.
Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг тооллогод хамруулах “Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион явагдаж байна.
Иймд галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээд тооллого зохион байгуулагдах хугацаанд өөрийн эзэмшил өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа хорооны хэсгийн байцаагч дээр дараах баримт бичгийг бүрдүүлэн галт зэвсгийн тооллогонд хамрагдана уу.Үүнд:
- Галт зэвсгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/
- Галт зэвсгийг биет байдлаар авч ирэх
Галт зэвсгийг авч явахдаа гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь байлгаж, зориулалтын сав /хайрцаг/-нд хийн аюулгүй байдлыг ханган авч ирэхийг анхаарна уу?
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС