2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд “ТҮЦ” тусгай арга хэмжээг зохион явууллаа.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Монгол Улсын Тамхины хяналтын тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах, зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд “ТҮЦ” тусгай арга хэмжээг зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэрийн 1, 2, 3, 11, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 28 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-т үзлэг, шалгалт хийж Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.12 дахь заалтыг зөрчин зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсан 15 зөрчлийг илрүүлж Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу 15 иргэнийг 750.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага ногдуулан ажиллаа.