“Шилдэг цагдаагийн хэлтэс”-ээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны А/591 дүгээр захирамжаар батлагдсан шилдэг хэлтэс, алба хаагч шалгаруулах болзолт уралдааны журмын дагуу Нийслэлийн 17 хэлтсийн дунд зохион явагдсан болзолт уралдаанд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан 2-р байр эзэлж “Шилдэг цагдаагийн хэлтэс”-ээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Болзолт уралдааны хүрээнд тус цагдаагийн хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонтөгс “Шилдэг хэсгийн байцаагч”, хороон цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Гантөр, цагдаагийн ахлагч Э.Энхтайван нар “Шилдэг хороон цагдаа”-гаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдхүүн болон шилдэг хэсгийн байцаагч, хороон цагдаа нартаа цаашидын ажилд нь өндөр амжилт хүсье