Хүннү майл төвд Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сурталчилсан “Нээлттэй хаалганы өдөрлөгт” оролцлоо.
Олон нийт цагдаа хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ХУД 4 хороо Хүннү майл төвд Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сурталчилсан “Нээлттэй хаалганы өдөрлөгт” оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр Цагдаа хамтын ажиллагааны төвөөс тус Дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтэстэй хамтран үр бүтээлтэй ажилдаг “MARSHAL SECURITY” гэрээт харуул хамгаалалтын алба нь нийслэлийн шилдэг байгууллагаар шалгарлаа.