АЛБАДАН ЭМЧИЛГЭЭ 3 ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Албадан эмчилгээ-3” тусгай арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 06 дугаар сарын 08.09-ны өдрүүдэд зохион явууллаа.
Арга хэмжээнд ахлах байцаагч-1, хэсгийн байцаагч-3, эргүүлийн офицер-1, хороо хариуцсан цагдаа-2, Хууль сахиулах сургуулийн цагдаа дамжааны сонсогч-8, саатуулах байрны эмч-1, саатуулах байрны цагдаа-2, саатуулах байрны цагдаа жолооч-1 нийт 19 алба хаагч, автомашин 1 хүн хүчтэй оролцлоо.
Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд ахуйн хүрээнд болон гудамж талбай олон нийтийн газар байнга архидан согтуурч иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг,орчиндоо түгшүүр төрүүлдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гарган удаа дараа саатуулагдсан 13 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн байцаагчид тус хэлтсийн саатуулах байранд саатуулсан.
Архины албадан эмчилгээнд хамрагдах 13 иргэдийг дүүргийн эрүүл мэндийн төв дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж архинд донтох өвчтэй эсэх талаар дүгнэлт гаргуулж Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6.1-д заасан холбогдох материалыг хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нар бүрдүүлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өгсөн.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс тус цагдаагийн хэлтсээс хүргүүлсэн хүсэлт, архины албадан эмчилгээнд хамруулах этгээдүүдэд холбогдох материалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж 6 иргэнийг Архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж 7 иргэнийг материалыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан.
Төв аймгийн Баян сумд дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газарт хүлээлгэн өгч ажилласан.