/ Үйл ажиллагааны ил тод байдал / ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ  ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ

1-Р УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

2015.03.26.                                                                                                   Улаанбаатар хот

 

Тус Цагдаагийн хэлтэс нь 2015 оны 1-р улиралд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баталсан тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газрын даргын өгсөн үүрэг, Нийслэл болон дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, үйлчилгээний стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

     

Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн:

 

1. Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх.

 

 

          Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр:

 

2015 оны 1-р улиралд 1611 зөрчил бүртгэгдэж, зөрчил гаргасан 197 иргэн, 6 аж ахуйн нэгж, байгууллагыг шийтгэврээр 6.638.000 төгрөгөөр, тасалбараар 1394 иргэнийг 6.970.000 төгрөгөөр торгон, нийт 1591 иргэн 6 аж ахуйн нэгж, байгууллагыг 13.608.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Гудамж талбай, олон нийтийн газар болон ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан нийт 1245 хүнийг саатуулж, 937 хүнээс 3.406.456 төгрөгний хураамж төлбөр авч, 14 иргэнийг баривчилж ажилласан.

          Хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гараг, цагийн судалгааг гарган эргүүлийн чиглэлд хамруулан эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, эргүүл, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч нар хяналт тавин үр дүнг тооцон ажилласан.  Тухайлбал:

          Гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр нэмэгдлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын төв байрны алба хаагчид,  Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 9 алба хаагч,  Улаанбаатар хотын цагдаагийн газрын Ёс журам сахиулах хэсгээс 10, санхүүгийн хэлтсээс 6 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанп дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын 10 алба хаагч, нийт 35 алба хаагч тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд явган эргүүлд үүрэг гүйцэтгэсэн. 

          Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, 2, 3, 11, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт 1 дүгээр улиралд 18 удаа давхардсан тоогоор 1350 иргэн урамшилт эргүүлээр ажиллуулж, үр дүнг тооцсон.

          2015 оны 1 дүгээр улиралд олон нийтийг хамарсан арга хэмжээ, гадаад, дотоодын зочин, төлөөлөгчийн албан ёсны айлчлал, урлаг соёлын арга хэмжээний үеэр 11 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 183 алба хаагч 46 цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Хамгаалалтанд ажилласан алба хаагч нарт тухай бүр нь хувцасны үзлэг хийж, шаардлагатай тусгай хэрэгсэл, гар станц, гэрэл ойлгогч хантаазаар хангаж, бэлтгэл ажлыг хангуулан, хэлтсийн дарга, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаас үүрэг, чиглэл өгөн хамгаалалтыг нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч нар биечлэн удирдаж  ажилласан бөгөөд хамгаалалтын хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй.

           

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаа олон  нийтийн хамтын

ажиллагааны чиглэлээр:

 

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын судалгааг 14 хоног тутамд гаргаж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн судалгаанд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд “Хяналт”, “Тамхины хуулийн хэрэгжилт”, “Мэс”, “Урамшилт эргүүл”, “Шалгалт”, “Бүтээлэг”, “Цонх”, “Субъект”, “Зөрчил”, “Урамшуулалт эргүүл”, “Нөхөн тооллого”, “Тамхи-Зөрчил”, “Зочид буудал”, “Оюутны эргүүл”, “Илрүүлэлт-2”, “Подваль”, “Сэрэмжлүүлэг”, “Тусгай зөвшөөрөл”, “Мэдэгдэл”, “Зөвшөөрөлгүй худалдаа”, “Нээлттэй хаалганы өдөр”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, “Сар шинэ”, “Албан мэдэгдэл”, “Хүүхэд”, “Эргүүл эрчимжүүлэлт”, “Цонх”, “Хяналт”, “Архины албадан эмчилгээ” зэрэг нийт нэгдсэн 8, тусгай 34 арга хэмжээг зохион явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 276 аж ахуй нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлж, үүнээс 249 мэдэгдлийн хариуг авч, мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохиогоогүй 27 аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчлан сэргийлэх тухай хуулийн дагуу 980.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажилласан.   Зохион явуулсан томоохон арга хэмжээнээс дурьдвал:

            Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1, 9.2, Эрүүгийн хуулийн 190 дүгээр зүйл 190.1, 190.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 226, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хяналт” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион явуулж архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар 21, ресторан 32, хүнсний дэлгүүр 23, диско баар 2, караоке 8, бөөний төв 2, нийт 88 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж, үр дүнг тооцсон.

            Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Сар шинэ” арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар 22-ны хүртэлх хугацаанд зохион явуулах салбар төлөвлөгөөг боловсруулан хэлтсийн даргаар батлуулан, хэлтсийн дарга, дэд дарга, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаас нийт алба хаагчдад танилцуулсан.

          Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд ууц, мах чанах үйлчилгээ үзүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй гэр барих үйл ажиллагаанд хороо хариуцсан хэсгийн байцаагч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, Худалдаа үйлчилгээний мэргэжилтэн нартай хамтран үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил  илрээгүй. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гудамж талбай, олон нийтийн газар сэжиг бүхий этгээд, эмзэг цэгүүд, тээврийн хэрэгсэлд хяналт тавих зорилгоор 11:00-18:00 цагийн хооронд 120 мянгатын автобусны буудал, Үйлдвэр комбинатын автобусны буудал орчмоор энгийн хувцастай 2 алба хаагчийг томилон ажилуулж, эргүүл, хамгаалалт харуицсан ахлах байцаагч мэргэжлийн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллав. Сар шинийн баярын үеэр ууц, мах бууж, банш алдагдах, орон байрны хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний төв, валют арилжааны цэг зэрэг бэлэн мөнгө төвлөрсөн банк, санхүүгийн байгууллагууд, сар шинийн баярын өргөтгөсөн худалдаа явуулж буй газруудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, камерын хүчин чадал, харуул хамгаалалтыг сайжруулах талаар 122 мэдэгдэл, 110 зөвлөмж өгч, үр дүнг тооцсон.

          Хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа машины цонх хагалсан хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоох зорилгоор “Цонх” хэсэгчилсэн арга хэмжээг 2015.01.09-ны өдрөөс 11-ны өдрийн хооронд тус дүүргийн 1, 2, 3-р хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулсан. 2014.12.01-ны өдрөөс хойш иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн машины цонх хагалсан, эд зүйл, сэлбэг алдагдсан гэсэн дуудлаганд дүн шинжилгээ хийж алба хаагч нарт танилцуулсан. Арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хороо хариуцсан хэсгийн байцаагч, алба хаагч нартай хамтран “Подволь” хэсэгчилсэн арга хэмжээг 2015.03.19-нөөс 2015.03.20-ны өдрийн хооронд  зохион байгуулав.

Уг арга хэмжээнд тус цагдаагийн хэлтсээс офицер-33, ахлагч-26, сонсогч-4 нийт 63 алба хаагч хамрагдсан. Алба хаагч нар багаар хамтран ажилласан бөгөөд 43 байрны подвольд шалгалт явуулж 529 хүнийг бүртгэж, судалгааг шинэчлэн хийлээ.  

          Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт орон гэргүй тэнэмэл болон байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг удаа дараа зөрчдөг архины албадан эмчилгээнд хамруулах зорилгоор “Архины албадан эмчилгээ” тусгай арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион явуулж, захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, хэсгийн байцаагч нарын хамт нийт 7 иргэнийг эмнэлгийн үзлэгт хамруулж, шүүхийн шийдвэр гаргуулан Төв аймгийн Баян сум дахь Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчилж, албадан хөдөлмөрлүүлэх төвд  хүргэн өгч ажилласан.

            Монгол Улсын “Галт зэвсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион явагдсан “Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүртгэл, тооллогод хамрагдаагүй галт зэвсгийг нөхөн бүртгэл, тооллогод хамруулах талаар “Нөхөн тооллого” тусгай арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал зохион явуулж иргэдийн эзэмшилд байгаа ан агнах зориулалтын 26 галт зэвсгийг тоолж, бүртгэл тооллогын ажиллагаа 66.6 хувьтай явагдсан. 

Оршин суух хаяг дээрээ байхгүй болон бусад аймаг, хот руу шилжсэн галт зэвсэг эзэмшигчдийг хороодын Засаг дарга нараас тодорхойлолтыг гаргуулан авсан. Арга хэмжээний хүрээнд галт зэвсэг нөхөн тоолж бүртгэх ажиллагаа 39 галт зэвсгээс иргэдийн эзэмшилд байгаа ан агнах зориулалтын 26 галт зэвсгийг тоолж, бүртгэл тооллогын ажиллагаа 66.6 хувьтай явагдсан.

 

Хэвлэл мэдээлэл, ухуулга сурталчилгааны чиглэлээр:

 

            Тус цагдаагийн хэлтсийн ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутан залуусын идэвхийг өрнүүлэх чиглэлээр 2015 оны 1 дүгээр улиралд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 3 удаа зохион байгуулж, нийт 45 иргэнээс санал хүсэлт авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хороод бүрээс 15 нийт 75 урамшуулалт эргүүл, ХААИС-аас 20 оюутан, Орхон их сургуулийн 20 оюутныг хариуцсан нутаг дэвсгэрт явган эргүүлд ажиллуулж, хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан нар хяналт тавьж, эргүүлд гарсан иргэдээс илтгэх хуудсыг бичүүлэн авч, үр дүнг тооцон ажиллаа.

Мөн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 гэрээт харуул хамгаалалтыг албадын хамгаалагч нарыг автомашинтайгаар хороодын цагдаа нартай 21:00-03:00 цагийн хооронд машинт эргүүлд гарган ажиллаж, үр дүнг тооцон ажилласан.

              Мөн цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлах, хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр дараах ажлыг зохион байгуулсан. Үүнд:

              Цагдаагийн байгууллага иргэдээ сонсож байна нэвтрүүлэгт 2015 оны 02 дугаар сарын 04-ний 12:00 цагаас 13:00 цагийн хооронд Авто радио 93,6-аар тус цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Баасанцэрэн оролцож “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эргүүлийг оновчтой зохион байгуулсан ажил, сүүлийн үед үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, уг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг яриа өгч ажилласан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт хэсгийн байцаагчийн ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Баасанцэрэн Like телевизийн “Өглөөний зочин” нэвтрүүлэгт оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яриа өгч, зохион байгуулагдаж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаа.

              Мөн дүүргийн www.khanuul.mn сайтад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” үндэсний хөтөлбөр, гэмт хэргийн нөхцөл байдал, тус цагдаагийн хэлтсээс зохион явуулж байгаа 7 хоног бүр 2 мэдээлэл өгч ажилласнаас гадна тус цагдаагийн хэлтсийн www.khanuul-1.police.gov.mn сайтыг нээн, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын

 тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр:

 

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаас хороо хариуцсан хэсгийн байцаагч, машинт болон явган эргүүлийн алба хаагчдад хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08, 91 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн. 

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  стандарт, шаардлага хангаагүй, хямд үнэтэй архи, зохих зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундааг хууль бусаар худалдан борлуулах зөрчлийг илрүүлэх чиглэлээр машинт, явган эргүүл, хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаас тодорхой үүрэг, чиглэл өгөн ажил хариуцсан ахлах байцаагч нар хяналт тавин ажилласан. Хороо хариуцсан хэсгийн байцаагчид дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн нартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа давхардсан тоогоор түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ 11, хүнсний дэлгүүр 32, баар 17, ресторан 8, кафе 12, гар дээрээс худалдаа эрхэлж байсан 5 иргэн, нийт 69 аж ахуйн нэгж, 16 иргэнд үзлэг шалгалт хийхэд стандартын бус хямд үнэтэй архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчил илрээгүй.

          Машинт эргүүлийн Арцат-111, 112 чиглэл, явган эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагчид хариуцсан хороо, эргүүлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа давхардсан тоогоор гар дээрээс худалдаа эрхэлж байсан 8 иргэн, шөнийн цагаар хүнсний дэлгүүр, баар, кафе, автобусны буудал зэрэг олон нийтийн газар зогсож байсан 140 гаруй тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд стандартын бус хямд үнэтэй  архи, согтууруулах ундааны зүйл худалдаж байсан зөрчил илрээгүй бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Грэйт скай ХХК нь архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 250.000 төгрөгөөр торгож, дахин үйл ажиллагаа явуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

            Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр тус цагдаагийн хэлтсээс “Шалгалт” тусгай арга хэмжээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18.00 цагаас 23.00 цагийн хооронд зохион явууллаа.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2009 оны 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд  архи,  согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ресторан-14, диско баар-2, кафе-8, караоке баар-3, баар -5, хүнсний дэлгүүр 14, нийт 46 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа,тусгай зөвшөөрлийн хугацааг шалгасан.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс ресторан-9, кафе-7, диско баар-2, баар-3, караоке баар-2 нийт 23 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй хаасан байсан ба бусад аж ахуйн нэгжүүдийн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх  тусгай  зөвшөөрөл дуусгаагүй хүчинтэй байв.

Дээрх шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс ХУД-ийн 11-р хороо “БАТУЦЭ” ХХК-ны ресторан, “Энигма” ХХК-ны “Чингисийн Өргөө” ресторан нь тусгай зөвшөөрлийг хуулбарласан байсныг хураан авч их хувийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулах талаар сануулсан.

Шалгалтанд хамрагдсан зарим аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камерын бичлэг болон худалдаа үйлчилгээ хийсэн талон, билл хуудсаар нь шалгахад ХУД-ийн 2-р хороо ”Цайны зам” ХХК-ны “Урантогоо” супер маркет нь уг өдөр 20:01, 20:20 цагуудад архи, пиво зэрэг согтууруулах ундаа худалдан гүйлгээ хийсэн байсан тул захиргааны зөрчлийн тэмдэглэл үйлдэн уг билл, талоныг түр хураан авах тэмдэглэл үйлдэн хураан авч материалжуулж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч дахин зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл өгсөн.

Мөн зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан “Грейт скай” ХХК-ны караокег Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасны дагуу 250.000 төгрөгөөр тус тус торгож арга хэмжээ авч, хяналт тавин ажилласан.

          2015 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолыг зөрчсөн 5 зөрчлийг илрүүлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 1.000.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

            Гудамж талбай, олон нийтийн газар болон ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан нийт 1245 хүнийг саатуулж, 937  хүнээс 3.406.456 төгрөгний хураамж төлбөр төлүүлж, 86 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, саатуулах байранд хүргэгдэн ирэх үедээ биедээ гэмтэл, шархтай байсан болон саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэнд муудсан 75 иргэнийг яаралтай түргэн тусламж 103 дуудан үзүүлэн, 34 хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч, ар гэр, асран хамгаалагчид нь 81 хүнийг хүлээлгэн өгсөн.

                        Мөн Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2015 оны 1 дүгээр улиралд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

                        Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаас машинт, явган эргүүлийн алба хаагчид болон хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт хариуцсан эргүүлийн чиглэл, хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байгаа, хориглосон газар, цэгт утаат тамхийг татах зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, автобусны буудлын хажууд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, тамхи худалдахыг хориглосон цэгт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд тогтмол хяналт, шалгалт хийж ажиллах талаар үүрэг, чиглэл өгч, хяналт тавин ажиллаcан.

          Хороо хариуцсан хэсгийн байцаагч, машинт болон явган эргүүлийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг давхардсан тоогоор түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ 34, хүнсний дэлгүүр 83, кафе 26, супермаркет 48, кафе 26, гар дээрээс худалдаа эрхэлж байсан 23 иргэн, нийт 191 аж ахуйн нэгж, байгууллага, 23 иргэнд үзлэг шалгалт хийж Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар 6 аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлэн үр дүнг тооцон ажилласан.

          2015 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 17 зөрчил илрүүлэн Тамхины хяналтын тухай хуулийн дагуу 850.000 төгрөгөөр торгон торгуулийн арга хэмжээ авч, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авсан.

 

Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгтэй  тэмцэх ,  түүнээс урьдчилан сэргийлэх талаар:

 

       Хороо хариуцсан хэсгийн байцаагч, машинт эргүүлийн алба хаагчид  хариуцсан нутаг дэвсгэрт байрлах 32, 75, 52, 18 дугаар сургууль, Орхон дунд сургууль орчимд хичээл эхлэх, тарах цагуудад эргүүлд ажиллаж хяналт тавин “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх School police эргүүлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаа.

            Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цагдаагийн байгууллагын туслалцаа зайлшгүй шаардлагатай байдаг тэнэмэл, төөрсөн, хаягдсан хүүхдүүд болон гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрх ашиг нь хохирсон насанд хүрээгүй хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан тохиолдолд тэднийг хүлээж авах тусгай зориулалтын өрөө тасалгааг бий болгох зорилгоор 2014 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэн тус цагдаагийн хэлтсийн 110 тоот 12м2 өрөөг “Хүүхэд хамгааллын өрөө” болгон тохижуулсан.

       Мөн Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Боловсролын хэлтэс, Албан бус-Насан туршийн боловсролын төвд 2015 онд хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө, саналыг хүргүүлэн ажилласан.

       2015 оны 1 дүгээр улиралд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 ерөнхий боловсролын сургуулийн нийт 386 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон архи, тамхины хор уршгийн талаар яриа таниулга хийж ажилласан.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10:00-13:00 цагийн хооронд тус цагдаагийн хэлтсийн хурлын зааланд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/628 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах хорооны хамтарсан багийн ажлыг идэвхижүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3 дугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягийг урьж, хороодын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах хамтарсан багт 1 цаг 30 минут сургалт зохион байгуулж, хороодын хамтарсан багийн гишүүдээс гаргасан санал хүсэлтэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох, хохирогч хамгаалах чиглэлээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дотоод хэргийн сайд нарын хамтарсан 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/188 дугаар тушаалын дагуу нөхцөл байдлын үнэлгээг хийх аюулын түвшингийн зэргийг тодорхойлох үнэлгээ хийх өгөгдлийг хороодын хамтарсан багт өгч, үнэлгээ хийлгүүлэн хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Баасанцэрэн, жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Ганбат нар  хууль зүйн зөвлөгөө өгч, цаашид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт хууль зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, хороодын хамтарсан багийн гишүүдтэй ярилцсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны албаны хэрэгцээнд зориулан гаргасан ном, бусад эрх зүйн актыг хороодын хамтарсан багт үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах чиглэлээр тараан өглөө.

Сургалтад зарцуулагдах төсвийг гаргаж 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 8о-1/1168 дугаар албан бичгээр Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргад хандан шийдвэрлүүлэн, үр дүнг тооцон ажилласан.

 

Хэрэг бүртгэлтийн чиглэлээр хийсэн ажил:

 

Хэрэг бүртгэгч болон хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч нар нь 2015 оны 1-р улиралд  иргэд аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 299 өргөдөл, гомдол хүлээн авч шалгаснаас 233 буюу 78%-г нь хуулийн дагуу шийдвэрлэжээ. Үүний  45 буюу 19,3%-г 1-5 хоногт 188 буюу 80,7%-г нь 6-19 хоногт шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн байдлаар  нь авч үзвэл: 63 гомдолд  эрүүгийн хэрэг үүсгэж, 165 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 7 гомдлыг харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 Нийт 60 холбогдогчтой  71 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 3 хэрэг бүртгэгч 63 буюу 88,7%-г, 8 буюу 11,3%-г нь хэрэг бүртгэх эрх бүхий бусад алба хаагчид шалгажээ. Үүнээс 7 холбогдогчтой 7 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 36 холбогдогчтой 36 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 9 холбогдогчтой 5 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай, 7 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж одоо 16 хэрэг хуулийн хугацаанд шалгагдаж байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтэн этгээд нь тогтоогдоогүй нийт 17 хэрэг бүртгэгдснээс 10 хэргийг илрүүлж илрүүлэлт 58,8% байна. Хялбаршуулсан журмаар 21 хэргийг шийдвэрлэсэн байна.

Хөнгөн ангиллын хэрэгт гэмт хэргийн улмаас иргэд аж ахуй нэгж байгууллагад 117,2 сая төгрөгний хохирол учирснаас 90,5 сая төгрөг буюу 77,2%-г  нөхөн төлүүлж ажилласан.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар аж ахуй нэгж байгууллагад 23 мэдэгдэл бичиж, 13-д нь буюу  56,5%-д  хариу авч ажилласан.

 

Мөрдөн байцаалтын чиглэлээр хийсэн ажил:

 

Мөрдөн байцаах алба нь 2015 оны 1-р улиралд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 207 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 165 буюу  79,7%-г нь хуулийн дагуу  шийдвэрлэжээ. Үүнээс 98 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 61  гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 6 гомдлыг  харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэнээс 68 буюу 41,2%-г 1-5 хоногт, 97 буюу 58,8%-г 6-19 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

1-р улиралд  1 мөрдөн байцаагч дунджаар 30 гомдол мэдээлэл, шалгаж шийдвэрлэсэн дундаж үзүүлэлттэй байна.

 Тайлангийн хугацаанд урьд оны үлдэгдэл 90, шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 128, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн 12, прокурорын нөхөн мөрдөх тогтоолтой буцсан 28, түдгэлзүүлсэнээс сэргээн шалгасан 52, бусад газраас харьяаллын дагуу шилжиж ирсэн 20, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан 12, хэрэгсэхгүй болгосоноос сэргээсэн 7, тусгаарлан эрүүгийн хэрэг үүсгэсэн 0, нийт 349 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Үүнээс 75 холбогдогчтой 56 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтанд шилжүүлж, 42 холбогдогчтой 69 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, 29 холбогдогчтой 30 хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэсэн байна.

Прокурор, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан 39 холбогдогчтой 34 хэргийг шийдвэрлэсэн байна.

 Харъяаллын дагуу 21 холбогдогчтой 18 эрүүгийн хэргийг шилжүүлж, ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр 30, сэжигтэн, яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 1, шаардлагатай гэрч хохирогч байхгүй үндэслэлээр 0, нийт 31 эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо ажиллагаанд 59 холбогдогчтой 83 хэргийн үлдэгдэлтэй байгаас хуулийн анхны хугацаа хэтрэн шалгагдаж байгаа болон шүүх, прокуророос буцсан эрүүгийн 8 хэрэг байна.

       2015 оны 1 дүгээр улиралд сар бүр шийдвэрлэх хэргийн график гарган дүүргийн орлогч прокуророор батлуулж шийдвэрлэхээр графикт оруулсан 21 хэргийг хугацаанд нь шийдвэрлэж прокурорт шилжүүлсэн байна.   

        Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 349 эрүүгийн хэргээс 189 хэргийг шийдвэрлэсэн ба 1 мөрдөн байцаагч улиралд дунджаар 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 27 хэрэг шийдвэрлэсэн байгаа нь сард 1 мөрдөн байцаагч 4 хэрэг шийдвэрлэх зорилтонд хүрсэн үзүүлэлттэй байна.

         Улиралын хугацаанд шинээр 23 сэжигтэн, яллагдагчид баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан ба одоо 5 сэжигтэн, яллагдагч цагдан хоригдож байгаагаас 2 сараас дээш хугацаагаар хоригдож буй сэжигтэн яллагдагч  байхгүй байна. Цагдан хоригдож буй сэжигтэн яллагдагч нартай ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Болдсайхан 14 хоног тутамд уулзаж, санал хүсэлтийг авч байна.  

 Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байлгах зорилгоор яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн 56 хэргээс 36 хэрэгт мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичиж, 23 мэдэгдэлийн хариуг хуульд заасан хугацаанд авсан байна.

      Өөр орон нутагт байцаан шийтгэх ажиллагаа явуулахаар бусад Цагдаагийн газар хэлтэс болон эрүүгийн хэрэгт гүйцэтгэх ажлын идэвхитэй арга хэмжээ авахуулахаар “Мөрдөн байцаагчийн даалгавар” 15-ыг  бичиж хариуг тооцон ажилласан байна. Хөдөө орон нутгаас ирсэн мөрдөн байцаагчын 11 даалгаварыг хүлээн авч холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэн сүлжээгээр хариу явуулсан.

            Хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 695,5 сая төгрөгний хохирол учирсанаас  271,4 сая  төгрөгийг нөхөн төлүүлсэнээр хохирол нөхөн төлүүлэлт 39,4 хувьтай  байна.

Мөн хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор хэргийн холбогдогч нарын  эд хөрөнгийн болон дансны лавлагааг авч нуугдмал эд хөрөнгө илрүүлэх, хохирол нөхөн төлүүлэх чиглэлээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын  ажиллагаа хийгдэж байна.

 

Хоёр: УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, ЦЕГ-ын даргын болон аймаг, нийслэл,  дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, УИХ-ын тогтоолоор батлагдсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”, Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөр, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, зэрэг Улсын их хурал, Засгийн газрын хөтөлбөр, Алба хаагчдаас иргэдтэй зөв харьцах тухай 05 тоот албан даалгавар, Цагдаагийн байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах талаар 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газрын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08, 91 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/548 дугаар захирамж, Хууль зүйн сайд болон нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тогтоол, хөтөлбөр, тушаал шийдвэр, албан даалгавар  Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн дэд, дэд дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга нарын тушаал, албан даалгавар, үүрэг нийт  64-г хүлээн авч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж үр дүнг тооцон, биелэлтийг цаг тухайд нь холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллаа.

 

Гурав: Удирдлагын манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт, ЦЕГ-ын даргын үүрэг, зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн

 

            Эрх зүйн шинэчлэл ялангуяа Хууль зүйн салбарын шинэчлэлийн үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын нөхцөл бололцоо улам сайжрах талаар тайлбарлан суртачилж, Цагдаагийн алба хаагчдын цалингийн нэмэгдлийн өөрчлөлтийг харьцуулсан тооцоо болон албан тушаалын цолны талаар  мэдээлэл өгч, төрийн алба, цагдаагийн албыг хүндэтгэн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандан хуулиа биелүүлж, харьцааны соёл, сахилга ёс зүйг сахиж, нэгдмэл санаатай ажиллах талаар алба хаагчдад үүрэг чиглэл өгч ажилласан.

          Шинээр цагдаагийн албанд томилогдсон болон хүүхэд асрах чөлөөтэй байсан 5 алба хаагчид шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “Цагдаагийн тангараг”-ийг өргүүлсэн.

          Хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу хөдөлгөөнт эргүүлиийн 2 автомашинд хөтлөгдвөл зохих бичиг баримт, бүртгэл болон алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд нь хэрэглэгдэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын эмхэтгэлийг өгч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Автомашины өнгө үзэмж, эвдрэл гэмтэлийг үзэх зорилгоор шалгалт явуулж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан.

Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга эрүүгийн албанд 8, мөрдөн байцаах албанд 36,  хэв журмын албанд 4 зааварчлагаа өгч, хариуг авч ажилласан.

Мөн  хэв журмын тасгийн дарга  чиглэлийн ахлах байцаагч  болон ахлах байцаагч нарт  11  удаа хугацаатай үүрэг, 24  зааварчлага  бичиж  өгсөн байна.

Хэлтсийн даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөө гарган даргын зөвлөлийн хурлыг 3 удаа хуралдуулж 29 асуудлыг авч хэлэлцэн, тодор

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна