хэлтсийн даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн
Тус цагдаагийн хэлтсээс Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ойг угтаж цагдаагийн хэлтсийн áèå áүðýëäýõүүíä ýð çîðèã, òýñâýð õàòóóæèë, бие бялдрын өв тэгш хөгжлийг бий болгох, òîäîðõîé çîðèëãîòîé, èäýвõè ñàíàà÷ëàãàòàé áүòýýëч áèå õүíèéã òөлөâøүүëýõ, ýñðýã òàлûí ñýòãýë çүéí äàéðàлòаä өðòөõãүé, îëîí òàëò үүðýã ãүéöýòãýõ, áýëòýë æèãäðýëòèéã õàíãàõ зорилгоор хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-ийг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хээрийн сургалтын төв дээр зохион байгууллаа.
Мөн арга хэмжээний хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд “Цэвэр агаар-хамтын ажиллагаа” сэдэвт тэмцээнийг зохион байгуулах удирдамжийг боловсруулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хүргүүлсэн.
Хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-д тус хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1, 2-р баг, саатуулах байр, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасгийн нийт 5 баг оролцож ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил гарган өрсөлдөж Нэгдүгээр байрыг цагдаагийн ахмад Н.Сүхбаатар ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1-р баг эзэлж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Хоёрдугаар байрыг цагдаагийн дэслэгч Ж.Мөнхболор ахлагчтай Саатуулах байрны баг эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Гуравдугаар байрыг цагдаагийн ахмад Я.Билэгдэмбэрэл ахлагчтай Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн баг эзэлж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.
Хэлтсийн даргын нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-ий хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Цэвэр агаар-хамтын ажиллагаа” тэмцээнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхитэй оролцож баг, тамирчид 1 км зайг саадтайгаар туулан өнгөрүүлж АКМ болон ПМ галт зэвсгээр буудлага үйлдэж, нийлбэр оноогоор Нэгдүгээр байрыг KMG телевизийн 1 дүгээр баг эзэлж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Хоёрдугаар байрыг NTV телевизийн баг, тамирчид эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Гуравдугаар байрыг KMG телевизийн 2-р баг эзэлж өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг урин оролцуулж цэнгээнт бүжиг, диско бүжиг болон хөгжөөнт тоглоом тоглуулж алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг цэвэр агаарт нэг өдөр амруулан ажиллахад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчдын ар гэр, гэр бүлийн гишүүдээс уг арга хэмжээг эерэгээр хүлээн авч дэмжин талархал илэрхийлж байсан.
Арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Батбилэг, Соёлын ордоны захирал Б.Минжүүр нар оролцож тэмцээнд оролцож байгаа баг, тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн бөгөөд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА Нарантуяа, дуучин Мөнгөнчимэг нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
Арга хэмжээг дэмжин хамтран оролцсон Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, туслах комиссар Л.Сүхээ даргатай хамт олон, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Хээрийн сургалтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл даргатай хамт олон, Хан-Уул дүүргийн Соёлын ордоны захирал Б.Минжүүр даргатай хамт олон болон нийт тэмцээнд оролцсон алба хаагч, тэдний ар гэрийнхэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтнуудад тус цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс Талархал илэрхийлье.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН
НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС