“НИЙТИЙН ЭРГҮҮЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Ìîíãîë óëñûí åðºíõèéëºã÷èéí 2007 îíû 97-ð çàðëèã, Монгол Улсын Засгийн ãàçðûí 2007 оны 13 дугаар албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ болон “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 04 дóãààр сарын 13-ны өдрийн 10.00 цагаас 2015 оны 04-р сарын 14-ны өдрийн 01.00 цагийн хооронд “Нийтийн эргүүл” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд тус дүүргийн 1,2,3,11,15-р хороодоос 50 урамшилт эргүүл болон Монгол дээд сургууль, Орхон Их сургуулиас 50 оюутан, Их цагаан чоно, Апу ХК-ны гэрээт харуул хамгаалалтын албадаас 5 авто машин 5 хамгаалагч болон цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, хэв журмын цагдаа нар оролцож 13.00-17.00 цагийн хооронд 50 чиглэлд 100 иргэн, 19.00-01.00 цагийн хооронд 10 чиглэлд 10 цагдаагийн алба хаагч 5 хамгаалагч 5 авто машинтайгаар нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаа.
Нийтийн эргүүлээр ажиллах хугацаанд нутаг дэвсгэрийн хэмжээнд ямар нэгэн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд арга хэмжээнд оролцсон иргэдээс санал асуулга авахад нийтийн эргүүлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байгаа талаар сэтгэгдэл үлдээж цаашид улам өргөн хүрээнд сар бүрийн тодорхой нэг өдөр тухайн арга хэмжээг зохион байгуулж хэвших нь зүйтэй талаарх санал гаргасан байлаа.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон иргэд болон Монгол дээд сургууль, Орхон их сургуулиин оюутнууд, гэрээт харуул хамгаалалтын алба хаагч нартаа талархал илэрхийлж байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС