УНДАГ ДУГУЙГАА АЛДСАН ИРГЭД МАНАЙ ХЭЛТЭСТ ХАНДАНА УУ
Хан-уул дүүргийн 11, 15-р хороодын нутаг дэвсгэрт унадаг дугуй хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаатай холбогдуулан тус хэлтсээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажил, арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд 2019 оны 10 сарын 22 -ны өдөр унадаг дугуй хулгайлдаг 14-15 насны бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Иймд унадаг дугуйгаа хулгайд алдсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандана уу.