ЦОЛ ШАГНАГДЛАА
ЦЕГ-ын даргын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн Б/817 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх , нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гаргасан тус хэлтсийн төвийн хэсгийн чиглэлийн ахлах ажилтан цагдаагийн хошууч Б.Адъяахүүг хугацааны дэд хурандаа цолоор, Эрүүлжүүлэх, саатуулах байр хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Хадбаатарыг хугацааны хошууч цолоор тус тус шагнав. Цол шагнагдсан алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.