ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн прокурорын газар, Цагдаагийн газартай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнөөр тус дүүргийн хэмжээнд шалгагдаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хугацаа сунгасан байдал, удааширч буй шалтгаан нөхцөл, түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт, эрэн сурвалжлах ажиллагааны явц, мөрдөн шалгах ажиллагааны явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, цаашид анхаарах асуудал болон “Шийдвэрлэлт”, “Залилах гэмт хэргийг шийдвэрлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын явц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ, үр дүнгийн талаар хэлэлцжээ.
Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн мөрөөр Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд зөвлөмж гаргаж, дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлэхээр болсон байна.